НИТХ-ын хуралдаанаар өнөөдөр /2023.10.12/ Хотын даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэж байна. 

Энэ үеэр нэр дэвшигч Х.Нямбаатар “Цаашид бид сайжруулсан түлш ярих биш, айлуудын янданг байхгүй болгож, орчин үеийн шаардлагад нийцсэн амины орон сууцууд барих бодлого баримтлах ёстой. 2009 оноос хойш зуух, түлш, шүүлтүүр, дулаалга гээд олон зүйлийг  шат дараатай ярьсан. Энэ бол асуудлын шийдэл биш. Гэр хорооллыг бүсчилсэн байдлаар түр орон сууцуудад шилжүүлэх бодлого хэрэгжүүлэхээс аргагүй. Энэ ондоо багтаж, энэ чиглэлээрх гаднын  улсуудын туршлага, өөрийн орны онцлог зэргийг судална” гэлээ. 

                 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу