Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал (НИТХ) өнөөдөр /2023.10.12/ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар Х.Нямбаатарыг сонгох эсэх асуудлыг хэлэлцэж буй билээ.

Нэр дэвшигчээс төлөөлөгчид асуулт асууж, хариулт авч дууссаны эцэст санал хураалт явууллаа. Улмаар төлөөлөгчдийн 78,57 хувийн саналаар түүнийг Хотын даргад дэмжив. 

Хуралд оролцсон төлөөлөгчдийн 33 нь дэмжиж, 8 нь санал өгсөнгүй. Мөн нэг хүн дэмжсэнгүй. Эл шийдвэрийг Ерөнхий сайдад уламжилна. Ерөнхий сайд батламжилснаар Х.Нямбаатар ажлаа эхлэх юм.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу