“Увертюра” хамтлагийн гишүүн, дуучин Ж.Ганбаатрын хүү Очир-Эрдэнэ цусны цагаан эсийн хорт хавдар оноштойгоор Турк улсад эмчилгээ хийлгэж байгаад ирсэн. Тэгвэл хүүгийн өвчин дахиснаар Ж.Ганбаатар хүүгээ аван Турк улсыг зориод байгаа билээ. Хамтлагийн гишүүд болон зарим уран бүтээлчид хамтран хүүгийн эмчилгээнд зориулсан хандивын тоглолтыг Турк улсад хийнэ гэж мэдэгдэж байсан. 
Ямартай ч МУГЖ дуучин Ч.Бат-Эрдэнэ найзуудын хамт Г.Очир-Эрдэнэ хүүгийн хандивын аянд нэгдэн 10.000.000 сая төгрөгийг хандивлалаа. Халуун сэтгэлт Монголын ард түмэн минь Г.Очир-Эрдэнэ хүүд амьдрал бэлэглэх хандивын аянд нэгдэхийг уриалж байна. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу