Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах ТББ-аас Засгийн газарт есдүгээр сарын 29-нд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмд тулгарч буй асуудлыг яаралтай шийдвэрлэх” талаар шаардлага хүргүүлсэн боловч аравдугаар сарын 12-ны байдлаар  хариу өгөөгүй байгаа юм. Төрийн ордны баруун хаалганд цугларч хэвтээгээр эсэргүүцлээ илэрхийлэн шаардлагаа дахин хүргүүлж буй тус төрийн бус байгууллагын төлөөлөлтэй ярилцлаа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хорооны зохицуулагч М.Баясгалан 

-Шаардлагын хариуг энэ сарын 10-ны дотор өгөхийг хүссэн боловч хугацаандаа хариу өгөөгүй. Бид шийдэл санал болгосон ч тэр шийдлийг маань хүлээж аваад, хариу өгөхгүй байгаа учраас ХБИ-ийн асуудлыг шийдэх сонирхолгүй байна гэж үзсэн. 

Өнөөдрөөс ХБИ-ийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудтай хамтран Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах шаардлага тавьж байна. Ажил хийдэггүй, асуудал шийддэггүй сайд огцрох хэрэгтэй.

Огцрох хүртэл энд хэвтье. Яагаад бид хэвтэж байна вэ гэхээр ард түмний амьдрал өнөөдөр элгээрээ хэвтсэн байна, хэвттэл нь ядраасан байна. Энэ Засгийн газар огцроод өгвөл бидний амьдрал хоёр хөл дээрээ босох гээд байна.

Ерөнхий сайд маань ард түмэнтэйгээ хамт тэмцэнэ гэдэг. Одоо гарч ирээд хамт тэмцээч ээ, асуудлыг шийдээд өгөөч ээ. Огцормооргүй байдаг бол бидэнтэй гарч ирээд уулз. Асуудлыг сонс. Ажлаа хий.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамж, тэтгэвэр хамгийн бага байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамж, тэтгэврийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болгож нэмэгдүүлж өгөхийг шаардаж байна. Өнгөрсөн долоодугаар сард тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэврийг 37-хон мянган төгрөгөөр нэмсэн. Биднийг ялгаварлан гадуурхаж байна. Аюултай энэ хотод хаана алхаж яваад яачих бол гэж байнга айдастай амьдардаг иргэдийнхээ үгийг сонсохгүй юм бол огцрох хэрэгтэй. 

Монголын хараагүйчүүдийн холбооны Боловсрол хариуцсан ажилтан Н.Эрхэс

-Хөгжлийн бэрхшээлтэй хүн Монгол Улсад амьдарна гэдэг маш хэцүү. Хөдөлмөр эрхлэх боломжгүй, эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломжгүй, таягтайгаа явж байгаад нүхэнд унах аюултай, дээрээс нь юм уначих аюултай. Хаана я явж байгаад амиа алдахыг мэдэхгүй юм.

Мөн боловсролын асуудал хамгийн чухал. Харааны бэрхшээлтэй хүн 116 дугаар сургуульд сурдаг, оюун ухааны бэрхшээлтэй хүн 25 дугаар сургуульд сурдаг. Давхар бэрхшээлтэй хүн хаана сурах юм бэ. Яаж ийгээд сурлаа гэж бодоход төгсөөд хаана ажиллах юм бэ.

Нэг жишээ байна. Харааны бэрхшээлтэй нэгэн залуу гадаад хэлний багш, орчуулагч мэргэжлээр төгссөн. Нэг намрын дотор 50 гаруй газар анкет бөглөж, хүсэлтээ өгсөн ч нэг нь ч хариу хэлээгүй. Бодит байдал ийм л байна. Бидний хүсэлт ерөөсөө л энэ хэрэгжихгүй байгаа хуулиудаа хэрэгжүүлээч ээ, ажлаа хийгээч ээ. Харамсалтай нь, бид олон удаа хүсэлт шаардлага хүргүүлж байгаа ч нэг ч удаа яав ийв гэж хариу хэлсэнгүй. 

Миний хувьд гэр маань Бөхийн өргөөнд, ажил маань 120 мянгатад байдаг. Би өглөө болгон ээжээрээ автобусны буудал хүргүүлдэг. Хараагүй хүний хувьд нийтийн тээвэр хамгийн бэрхшээлтэй зүйл. Та нүдээ аньж байгаад төсөөлдөө аж мэдэж, олж суух байсан бэ.

Суух ёстой унаа маань хаана явааг харж мэдэх аргагүй. Арай гэж гар утасны аппликэйшн ашиглаад мэдсэн ч суух үед өчнөөн автобус зэрэгцээд ирчихдэг. Тэр их хөдөлгөөн дунд бие дааж тэмцэж очно гэдэг маш хэцүү. Энэ мэтчилэн маш олон асуудал бидэнд байгаа учраас бид асуудлаа шийдүүлэхийг хүсэж байгаа юм. Хууль эрхзүйн орчин, үзүүлэх сургалт үйлчилгээг нэмэгдүүлэх зүйлшгүй шаардлага байсан ч шийдэж өгөхгүй маш удаж байна. 

Монголын хараагүйчүүдийн холбооны идэвхтэн гишүүн Б.Энхтуяа:

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу