Өнөөдөр /2023.10.13/ болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. 

07.30 цагт: ОБЕГ-т: НҮБ-ын Суурин зохицуулагчийн газартай хамтран “Гамшигт тэсвэртэй ирээдүйн төлөө хамтдаа” уулзалт зохион байгуулна. Утас: 9902-6292.

08.00 цагт: “Cosy Club”-д: Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга сэтгүүлчидтэй уулзана.

09.00 цагт: “Туушин” зочид буудалд: Азийн наадмаас медаль хүртсэн баг тамирчдад Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, БТСУХ-ны дарга О.Баттулга нар хүндэтгэл үзүүлж, зарим тамирчныг шагнаж урамшуулна.

09.00 цагт: ЗТХЯ-нд: Орон нутгийн нисэх буудлуудын ашиглалтыг сайжруулах сонгон шалгаруулалт зарласан Өмнөговь, Ховд, Дорнод, Хөвсгөл аймгийн нисэх буудлуудын талаар танилцуулна. Утас: 85100-098, 8911-7531.

10.00 цагт: “Шангри-Ла” зочид буудалд: “Mining week-2023” 5 дахь өдрөө үргэлжилнэ. Утас: 9204-9000.

10.30-2.30 цагт: Хэвлэлийн хүрээлэнд: Агаар, орчны чанарын талаарх хэлэлцүүлэг болно. Утас: 9903-1900.

11.00 цагт: “UG ARENA”-цогцолборт: БНХАУ-ын циркийн тоглолтын талаар мэдээлнэ. Утас: 8806-0290.

11.00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд: Гадаадын хөрөнгө оруулалттай “Зүүн Ази хөгжил” ХХК-ийн өмчлөлийн барилгыг нэр бүхий иргэд хуурамч гэрээ, бичиг баримтаар шилжүүлэн авсан талаар мэдээлнэ.

11.30 цагт: “ЗМ” сонины мэдээллийн төвд: Байгаль орчноо хамгаалах үйл ажиллагаа дарамт шахалттай тулгарч байгаа талаар Өвөрхангай аймгийн Тарагт сумын иргэдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.

-“Мишээл Экспо” төвд нээгдсэн “Ulaanbaatar-Photo Week-2023” үзэсгэлэн үргэлжлэн гарч байна.

-Төв аймгийн төв Зуунмод хотод: “Нээлттэй Төв аймаг” өдөрлөг, форум болно. 

-Чойжин ламын сүм музейн засвар дууссан талаар мэдээлнэ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу