CU сүлжээ дэлгүүрт сүх барин танхайрсан иргэний бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаад буй. Эл хэрэг хоёр хоногийн өмнө буюу аравдугаар сарын 11-ний 20.00 цагийн үед гаржээ. 

Хэргийн талаар Цагдаагийн байгууллагаас “CU сүлжээ дэлгүүрт сүх барьж танхайрсан этгээдийн дүрс бичлэг цацагдсаны дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гомдол, мэдээллийн бүртгэлд бүртгэн авч, шалгалтын ажиллагааг эхлүүлээд байна.

Худалдагчийн биед ямар нэгэн гэмтэл учруулаагүй тул тухайн үед цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл өгөөгүй байсан. Цахим сүлжээнд нийтлэгдсэн бичлэгийн дагуу шалгаж байна” гэлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу