Монголын Үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Б.Баттүшиг болон түүний гэргий Н.Цэлмүүн нар Парисын Ланди гэх замын ойролцоо таксигаар зорчиж яваад халдлагад өртөж, дээрэмдүүлсэн талаар “Европ 1” агентлаг мэдээлсэн билээ. Уг мэдээг Монголын хэвлэлийн мэдээллийн байгууллагууд орчуулан хүргэснээр олны анхаарлыг татаж буй юм.

Тодруулбал, Б.Баттүшиг, Н.Цэлмүүн нарыг таксигаар зорчиж явахад скүүтертэй хоёр этгээд машины хойд цонхыг хагалж, 600 мянган еврогоор үнэлэгдэх үнэт эдлэл бүхий цүнхийг нь хулгайлсан гэх мэдээлэл цахим орчинд тарсан. Үүнд Н.Цэлмүүн дараах тайлбарыг цахим хуудсаараа дамжуулан хийжээ.

Тэрбээр “Надад Францад тохиолдсон үйл явдлын талаар хэвлэлд нийтлэгдсэн мэдээлэл нь бодит биш байгаа тул хэдэн зүйл хэлье. Энэ гэмт хэрэгт би өөрөө өртөж хохирогч болсон, миний гэр бүлийн хүн биш шүү. Азаар ямар нэгэн байдлаар гэмтээгүй ч сэтгэл санааны хувьд цочирдсон хэвээрээ л байна. Аялахдаа болгоомжтой байгаарай гэж зөвлөмөөр байна. Зарим нэг хэвлэлд бичигдээд байгаа гэмт хэргийн хохирлын мөнгөн дүн нь худлаа, бэлэн мөнгө огт байгаагүйг онцолъё” гэсэн байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу