Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны урилгаар 2023 оны 10 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Франц Улсад төрийн айлчлал үргэлжилж байна.

Монгол Улсын Засгийн газар болон “Орано майнинг” компанийн хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протоколд Францын талаас “Орано групп”-ийн ерөнхий захирал Клод Имовен, Монголын талаас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нар гарын үсэг зурав.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт энэ талаар Ерөнхийлөгчийнхөө Төрийн айлчлалын бүрэлдэхүүнд багтаж, Монгол Улсын Засгийн газар болон “Орано майнинг” компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний Протоколд Монголын талыг төлөөлж гарын үсэг зурлаа.

Уг Протоколд Францын талаас “Орано групп”-ийн ТУЗ-ийн дарга Клод Имовэн зурав. Энэ протоколд үндэслэн Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг боловсруулж, УИХ-д өргөн барих юм.

Протоколын төслийг боловсруулахын тулд хөрөнгө оруулагч талтай олон үе шаттай хэлцлүүд хийж, Монгол Улсад ашигтай чухал нөхцлүүдийг тохирч чадлаа.

Гуравдагч хөршийн хөрөнгө оруулалттай стратегийн чухал ач холбогдолтой том төслийг эхлүүлэхэд чухал алхам болсон энэхүү протоколын үг үсэг, зүйл, заалт нэг бүр дээр сүүлийн хэдэн сар хамтран ажилласан СЯ, ХЗДХЯ, ГХЯ-ны ажлын хэсгийнхэндээ баярлалаа.

Мөн сүүлийн долоо хоног тасралтгүй хэлэлцээ хийж, протоколын төсөл дээр хамт суусан сайд Д.Амарбаясгалан, сайд Б.Жавхлан, ГХЯ-ны Газрын дарга С.Сүхболд, СЯ-ны Газрын дарга Тэлмүүн нартаа онцгойлон талархал илэрхийлье. Толгой өндийх завгүй өдөр хоногууд байлаа” гэв.

Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу