УИХ-ын чуулганы өнөөдөр (2023.10.13)-ийн нэгдсэн хуралдаан 14:20 цагт эхэлж, 16:15 цагт өндөрлөлөө. Хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил, бэлчээрийн даац зэрэг ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууны мэдээллийг сонссон юм.

УИХ-ын гишүүдийн асуулт, хариулт дууссаны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар “Олон гишүүн хөтөлбөр гаргах тухай ярьж байна. Монгол Улсад хөтөлбөр цөөдөөгүй. Нэн ялангуяа хөдөө аж ахуйн салбарт. Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр, Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр, Монгол малчин үндэсний хөтөлбөр, Малчдыг дэмжих анхдугаар аян, Шинэ хөдөө, Хөдөөгийн сэргэлт гээд уриа лоозон, хөтөлбөр багадаагүй. Батлагдсан хөтөлбөрүүдийн хэрэгжилт хангалтгүй байна. Хэрэгжилтийн арга, механизмыг ч зөв олж тодорхойлох хэрэгтэй байна.

Бэлчээрийн даац, залуу малчдын тоо буурч буй асуудлуудыг олон жил ярилаа. Саяхан залуу малчдыг дэмжих 10 хөтөлбөр баталсан. Тэр нь нэг, нэг өгүүлбэртэй байгаа юм. Нэг өгүүлбэртэй, хэрэгжих арга зам, төлөвлөгөөгүй хөтөлбөр гэж юу байх вэ дээ. Ярихаа болиод хийдэг л болмоор байна” гэлээ.

               

Х.ТҮШИГ 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу