Улаанбаатарт галлагааны улирал эхэлж байгаатай холбогдуулан өнгөрсөн шөнө Хан-Уул дүүрэгт гэр нь шатсаны улмаас нэг иргэн угаартаж эмнэлэгт хүргэгджээ. Мөн Хан-Уул дүүргийн зургаадугаар хороо Нүхтэд өвлийн байшиндаа гал түлсэн 36-46 насны хоёр иргэн гэртээ угаартаж, эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн байна.

Онцгой байдлын албанаас сэрүүний улирал эхэлж байгаатай холбогдуулан гэр, байшин, орон сууцандаа агаарын сэлгэлт тогтмол хийх, яндангаа хөөлөх, бүрэн шаталт дуустал яндангийн хаалтыг хаахгүй байхыг анхаарууллаа.

Мөн пийшин зуухны онгорхой, цоорхой цууралтыг шалгаж бөглөх, угаарын хийн мэдрэгч суурилуулах, уг төхөөрөмжийн хэвийн ажиллагааг тогтмол шалгах, дохиоллыг салгаж унтраахгүй байх зэргээр угаарын хийд хордохоос урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу