Лондоны ICE биржээс мэдээлснээр, Европт хийн үнэ гуравдугаар сарын 10-наас хойш анх удаа 1000 шоо метр нь 600 ам.доллар давж өсжээ.

TTF индексийн арваннэгдүгээр сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 1000 шоо метр тутамд 556.1 ам.доллар (хасах 4.3 хувь) болсон байна. Москвагийн цагаар Баасан гаргийн 9:52 цагийн байдлаар 1000 шоо метр хийн үнэ 5 хувиар өсөж, 610.2 долларт хүржээ.

Финландын засгийн газраас “Balticconnector” хий дамжуулах хоолойгоос хий алдагдаж буй талаар зарласны дараа буюу Мягмар гаригт Европ даяар хийн үнийн өсөлт эрчимжсэн байна. Тодруулбал, арилжааны явцад 1000 шоо метр газрын тосны үнэ 14 хувиар өсөж, 540 ам.доллар давсан бол өнгөрсөн Пүрэв гарагт үнэ нь дахин 15 хувиар өсөж, 580 ам.долларт хүржээ.

Финландын Ерөнхий сайд Петтери Орпо хэвлэлийн бага хурал дээр хийн хоолой эвдэрсэн тухай асуултад хариулахаас татгалзаад, хэт туйлшрахгүй байхыг хүссэн байна.

Эх сурвалж: RIA NOVOSTI
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу