ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Европын эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярихдаа “Оросын Холбооны Улс үүнд баярлахгүй, инээхгүй. Харин бодит байдлыг л хэлж байна” гэж онцлон тэмдэглэжээ.

Тусгаар улсуудын хамтын нийгэмлэг (ТУХН)-ийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр тэрбээр “Ерөнхийдөө ТУХН-ийн гишүүн-Хамтын нөхөрлөлийн орнуудын эдийн засаг ихэнх үзүүлэлтүүдээр эерэг динамиктай байна.

Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 1-6 дугаар сард нийт 2.2 хувь өссөн. Тийм ээ, энэ жил бага зэрэг буюу 0.5 хувиар өсөх хандлагатай байгаа бол Европын холбооны гол аж үйлдвэржсэн эдийн засаг -0.1-ээс -0.3 хувь руу орсон. Балтийн зарим орнуудад -3 хувьтай байна” гэжээ.

ОХУ-ын удирдагч “Хямрал бол уналт. Бид үүнд баярлахгүй, алга ташихгүй, шоолохгүй. Бид зүгээр л мэдэгдэж байна. Энд ТУХН-д аж үйлдвэрлэлийн өсөлт бүр ч их буюу 2.7 хувь байна” гэж хэлжээ.

Эх сурвалж: RIA NOVOSTI
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу