ХАНЖОУ-2022 Азийн 19 дэх удаагийн наамаас монголчууд гурван аваргатай болсон. Тэдний нэг үндэсний шигшээ багийн тамирчин Б.Чинзоригийн аравдугаар сарын 4-ний өдөр өгсөн шинжилгээний дээжид s1 бүлгийн анаболик стериод болох метандионы метаболит илэрснийг олон улсын шинжилгээний агентлагаас мэдээлжээ.

Дүрмийн дагуу энэ бүлгийн хориглосон бодис илэрсэн зөрчилд дөрвөн жил эрх хасах шийтгэлтэй. Мөн манай тамирчинд Б сорьцоо шинжлүүлэх эрх бий юм.

“Ханжоу 2022” Азийн спортын их наадамд ОУХМ Б.Чинзориг Монгол Улсын анхны алтан медалийг авчирсан. Тэрбээр эрэгтэй -63.5 кг-ын жинд аваргын төлөө Тайванийн Чай Лу Энтэй тулалдсан билээ. Тулааны төгсгөлд МУГТ Чинзориг Чай Лу Энийг шүүгчдийн саналаар ялж байв.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу