Сүхбаатар дүүрэг 1, 3-р хороо, Сөүлийн гудамжийн гараж буулгасан хэсэгт авто зам, зогсоол байгуулах ажлын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажилтай холбоотойгоор “Саруул” захын хойд уулзвараас есдүгээр байр хүртэлх авто замыг хааж, асфальтбетон хучилтын ажил хийхээр болжээ.

Энэ хүрээнд 2023 оны аравдугаар сарын 14-ний өдөр буюу өглөөний 06.00 цагаас 2023 оны аравдугаар сарын 15-ны өдрийн 22.00 цагийн хооронд зам хаасан байна. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон, хөдөлгөөнд оролцоно уу гэж Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу