ОХУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Василий Небензя “Ойрхи Дорнод бүрэн хэмжээний дайны ирмэг дээр байна” гэж мэдэгдэв. Палестин-Израилийн харилцаа хурцадсантай холбогдуулан хуралдсан дэлхийн байгууллагын Аюулгүйн зөвлөлийн хаалттай хуралдааны дараа тэрбээр сэтгүүлчдэд “Бүс нутаг бүрэн хэмжээний дайн, зөрчилдөөн, урьд өмнө хэзээ ч байгаагүй хүмүүнлэгийн сүйрлийн ирмэг дээр байна” гэж хэлсэн байна.

Мөн “Орос улс харгислал, аллага, хүчирхийллийн “аймшиг”-ийг хоёрдмол утгагүй буруушааж байна. Израиль, Палестины аль алиных нь энгийн иргэдийг хөнөөж, хүчирхийлж байгааг хүлээн зөвшөөрөх ёсгүй. Аравдугаар сарын 7-нд Израильд болсон үйл явдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж тэр онцлон тэмдэглэжээ.

Василий Небензя мөн Ойрхи Дорнодын нөхцөл байдлын сүүлийн үеийн хурцадмал байдал ойрхон буй дайны хариуцлагыг АНУ хүлээх болно гэдгийг тодорхой хэлье” гэсэн байна. Тэрбээр Вашингтон бодит шийдэлгүйгээр Палестин болон Арабын бусад орнууд, Израильд хурцадмал байдал үүсгэхийг оролдсон” гэж онцолжээ.

Палестины асуудлаар тэрбээр байр сууриа илэрхийдэхдээ “Бид энэ талаар байнга анхааруулж, хэзээ нэгэн цагт сөрөг үр дагавар учруулж болзошгүйг анхааруулж байсан” гэж онцлон тэмдэглэсэн байна. Небензя хэлэхдээ, АНУ олон жилийн турш НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн аливаа хариу үйлдэл, дохиог хориглож, “бүс нутгийн дипломат ажиллагаа илүү үр дүнтэй” гэж нотолж байна.

Небензя Орос улс Ойрхи Дорнодод нэн даруй эвлэрэх тогтоолыг дэлхийн байгууллагын Аюулгүйн зөвлөлд өргөн барьсныг нотолсон байна. Тэрбээр “Бид нэн даруй эвлэрэхийг санал болгож, уриалж буй юм. Хэлэлцээрийг эхлүүлэх шаардлагатай” гэж хэлжээ.

Орос улс Аюулгүйн зөвлөлийн гишүүдээс тогтоолын төсөлд “Бямба гаргийн 12:00 цагаас (Москвагийн цагаар 19:00)” хариу өгөхийг хүссэн гэж байнгын төлөөлөгч мэдэгдсэн байна. Небензя “НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн зарим гишүүн ОХУ-ын тогтоолын төслийг нааштай хүлээж авсан бол зарим нь хүлээцтэй хандаж байна” гэж нэмж хэлжээ.

Эх сурвалж: TASS
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу