Монголын Волейболын Холбооны 2023 оны Залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 8-наас 15-ны хооронд болж өндөрлөв. “Хилчин Алтайн Барс” баг 2023 оны аварга болж, тав дахь удаа аваргын алтан медалийн эзэд болсон байна.

“Алтайн барс”-ын залуучууд тус тэмцээнд 2012 оноос хойш 4 алтан медаль, 2 мөнгөн медаль, 3 хүрэл медаль хүртэж байжээ.

Монголын Волейболын Холбооны 2023 оны Залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээний шилдэг дасгалжуулагчаар А.Мөнхбаяр, үнэ цэнтэй тоглогчоор Э.Мөнхчуулга, шилдэг хамгаалагчаар Д.Нямдагва нар шалгарав.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу