Dobu.mn Сайт Даваа гараг (2023.10.16)-т болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна. 

09.00 ЦАГТ:

ХЗДХЯ-ны үүдэнд: МСНЭ-ээс ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт шаардлага хүргүүлнэ. Утас:9111-8403.

-“Дэлхийн хүнсний өдөр” тохиож байна. “Ус бол хүнс, ус бол амьдрал” хэлэлцүүлэг болно.

10.00 ЦАГТ:

-УИХ дахь намын бүлгүүд, байнгын хороод хуралдана.

-Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлдэг “Өвсний үндэс” хөтөлбөрийн хаалтын арга хэмжээ болно. Утас: 9458-2204.

11.00 ЦАГТ:

-Төв шууданд: Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д хүүхэд хамгааллын Ekids цонхтой болж буй талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлэл хийнэ. Утас 9910-3830.

14.00 ЦАГТ:

-“Хүннү палас”-д: Яруу найрагч Мишигийн Ширчинсүрэнгийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “Мишигийн Ширчинсүрэн:Туурвил зүй, өв сан” эрдэм шинжилгээний хурал болно.

-Эх нялхасын эрүүл мэндийн төвд: Нийслэлийн 18-р сургуульд хордсон хүүхдүүд, эцэг, эхийн төлөөлөл хэвлэлийн бага хурал хийнэ.

16.00 ЦАГТ:

“Корпорэйт конвеншн” төвд: “Улаанбаатар” олон улсын кино наадмын талаар хэвлэлийн бага хурал зарлажээ. Кино наадам “Сэр сэр салхи” киногоор нээлтээ хийнэ.

БУСАД:

-Булган аймагт “Соёлын сэргэлт” 16 суманд үргэлжилж байна.

-Дархан хотын 62 жилийн ой болж байна.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу