ОХУ-ын уран гулгагч Камила Валиевад АНУ-ын нэгэн шүтэн бишрэгч нь гэнэтийн бэлэг барьжээ. Тэрбээр тамирчинд сагстай алим бэлэглэсэн бөгөөд алимны доод талд хамгийн сүүлийн үеийн iPhone загварын гар утасны хайрцаг байсан аж.

Телеграм суваг дахь Валиевагийн фэн клубын хуудаст “Шинэ iPhone 15 Pro Max 1TB-ийн эзэн аз жаргалтай байна. Камилад зориулсан энэхүү гар утас, сагстай алимыг АНУ-аас ирсэн шүтэн бишрэгч нь бэлэглэсэн. Биднийг баярлуулсанд баярлалаа” гэж бичжээ.

Өдгөө Оросын уран гулгагч Валиевад холбогдох хэргийг Спортын арбитрын шүүх (CAS) хэлэлцэж буй. Telegram суваг дахь тамирчны фэн клубынхэн Камила Валиеваг шүтэн бишрэгчид нь дэмжиж буй бичлэгийг Нью-Йорк дахь “Таймс Сквер”-ийн дэлгэц дээр байршуулсан” гэж мэдээлжээ.

Өмнө нь CAS Валиевагийн хэргийг хэлэлцэхийг хойшлуулж, арваннэгдүгээр сарын 9, 10-ныг хүртэл хойшлуулсан. Эхний шүүх хурал есдүгээр сарын 26-наас 28-нд Лозанна хотод болсон билээ.

Оросын аварга шалгаруулах тэмцээний чөлөөт хөтөлбөрийн өдөр буюу 2021 оны арванхоёрдугаар сарын 25-нд өгсөн Валиевагийн допингийн шинжилгээний хариу эерэг гарсан. Энэ нь 2022 оны хоёрдугаар сарын 8-нд буюу Олимпийн багийн тэмцээн дууссаны маргааш Валиеватай Оросын баг түрүүлж, АНУ-ын баг хоёрдугаар байр эзэлсэн өдөр тодорхой болж байв.

Эх сурвалж: RIA NOVOSTI
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу