Нэгдсэн үндэстний байгууллага (НҮБ)-аас “Газын зурваст буй 50 мянган жирэмсэн эмэгтэй эрүүл мэндийн үндсэн үйлчилгээ авч чадахгүй байна” гэж мэдэгджээ.

НҮБ-ын Хүн амын сангаас “Жирэмсэн эмэгтэйчүүд эхийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ авахын төлөө “тэмцэж” байгаа бөгөөд тэдний 5522 нь ирэх сард амаржина” гэж мэдэгдсэн байна.

НҮБ-ын Хүн амын сангийн Палестин дахь төлөөлөгч Доминик Аллен CNN-д “Төрөхийн өмнө буюу жирэмсний сүүлийн гурван сард тохиолдож болзошгүй хүндрэлүүдтэй, хувцасгүй, эрүүл ахуйн хамгаалалтгүй, дэмжлэггүй, хэдэн минут, хэдэн цагийн дараа, маргааш юу тохиолдохыг мэдэхгүй байна гээд та төсөөлөөд үз дээ” гэж ярьжээ.

Тэрбээр “Бүслэгдсэн зурвас дахь эмнэлгүүдээс ирж буй мэдээллүүд сэтгэл эмзэглүүлж байгаа бөгөөд зарим эх баригч нар аюулгүй байдлын улмаас төрөх тасагт очиж тусламж үзүүлэх боломжгүй байна” гэж тэмдэглэсэн байна.

Өдгөө Израилийн арми байлдааны онгоцуудаар Газын зурваст цохилт өгсөн хэвээр байна. Газа хотын Аль-Жалаа гудамжинд байрлах Рамлавийн гэр бүлийн байшинд бөмбөг дэлбэрч, хоёр хүн амиа алдаж, 10 хүн шархаджээ.

Эх сурвалж: ALJAZEERA
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу