Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн хувьд хамгийн чухал нэгэн тоглолт МХБХ-ны талбайд маргааш (2023.10.17) болох гэж байна.

Энэхүү тоглолт нь 2026 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 2027 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатанд шалгарах эрхийн төлөөх Афганистан улстай хийх хоёр дахь тоглолт юм.

Зүүн Азийн АШТ-ий нэгдүгээр шатыг талбайдаа зохион байгуулахад Макаог 4:1, Умард Марианы Арлуудыг 9:0-ээр хожиж, Гуамтай 1:1-ээр тэнцэж дараагийн шатны эрхээ авсан байдаг.

2022 оны ДАШТ-ий урьдчилсан шатны эрхий төлөө Бруней Дарусаламыг талбайдаа 2:0-ээр хожиж том давуу тал байгуулж, улмаар нийлбэр дүнгээр цааш шалгарсан юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу