“Улаанбаатар” олон улсын кино наадам 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

Энэхүү наадмыг Венецийн олон улсын кино наадмын “Ориззонти” хэсэгт шалгарсан “Сэр сэр салхи” киногоор нээх бөгөөд өнөөдөр (2023.10.16) 20.30 цагт Корпорэйт конвеншн центрт олны хүртээл болох юм.

Энэ жилийн үзвэрүүд “Тэнгис”, “Өргөө 3”, “Гэгээнтэн”кино театрт гарч, баримтат киноны хэсгээр цар хүрээгээ тэлж байна.

Тус наадмын хүрээнд ХБНГУ, Канад, Вьетнам, Гүрж, Тунис,Турк, Финланд, Их Британи тэргүүтэй улс орнуудын шилдэг бүтээлүүдийг Монголын үзэгчдэд хүргэхээс гадна уран бүтээлчдийн чадамжийг дээшлүүлж, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Ирж яваа цаг” кино форум, “Авдраа уудал” киноны дууны найруулгын сургалтыг зохион байгуулна.

“Ирж яваа цаг” кино форум аравдугаар сарын 17-ны мягмар гарагт болно. Форум “Баримтат киног сонгох шалтгаан” кино форум болон “Бидний цаг үе кино хальсанд” нээлттэй хэлэлцүүлэг гэсэн хоёр хэсгээс бүрдэж буй юм.

“Улаанбаатар” олон улсын кино наадмын хөтөлбөрийг хүргэж байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу