Улаанбаатар-Дархан чиглэлийн хоёр урсгал 4 эгнээ бүхий авто замыг бүрэн ашиглалтад оруулах ажлын хүрээнд аравдугаар сарын 17-ноос 21-ний өдрийн 18.00 цаг хүртэлх хугацаанд тус чиглэлийн авто замын эхлэл хэсэгт хөдөлгөөн хязгаарлахаар болжээ.
Тодруулбал, баруун аймаг руу салдаг уулзвараас төмөр замын 361 дэх гарам хүртэлх замд II үеийн асфальтбетон хучилт хийгдэх тул хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж, тээврийн хэрэгслүүдийг Эмээлт, Хүй долоон худгийн замаар зорчуулах юм байна.
Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн төвөөс “Дээрх хугацаанд Дархан, Сэлэнгэ, Эрдэнэт чиглэлээс ирж буй зорчигчдыг 361-ийн гармын хойд талаар нэвтрүүлэх тул иргэд, зорчигч та бүхэн зам, барилгын ажилд хүлээцтэй хандаж, аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцохыг хичээнгүйлэн хүсье” гэв.
А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу