Булган аймаг 2023-2025 оныг “Аялал жуулчлал, үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан “Намрын ногоон өдрүүд“ намрын нээлттэй үйл ажиллагааг аравдугаар сарын 13, 14-ний өдөр Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд Булган аймгийн 16 сум, 1 тосгоноос хүрэлцэн ирсэн 70 гаруй иргэн намрын шинэ ургац, айраг, цагаан идээ, жимс жимсгэнэ, Тэшиг сумын буриад талх, масло, ааруул хурууд зэрэг бүхий л эко бүтээгдэхүүнээ нийслэлийнхэнд хүргэж, нийт 55 тн гаруй айраг, бүтээгдэхүүнээ борлуулан, 500 гаруй сая төгрөг буюу хагас тэрбум төгрөгийн орлого олжээ.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу