НӨАТ-ын гуравдугаар улирлын буцаан олголтыг энэ долоо хоногоос иргэдийн данс руу шилжүүлж эхэлнэ.

Буцаан олголтод 2023 оны 7-9 дүгээр сард худалдан авалт хийсэн, аравдугаар сарын 8-ны 12:59 цагаас өмнө ebarimt системд бүртгүүлсэн цахим төлбөрийн баримт хамаарах юм.

Мөн сугалааны тохирол маргааш буюу аравдугаар сарын 18-нд болно. Тохирлоор,

  • 1-10 баримт бүртгүүлсэн хэрэглэгч 3-8 орон таарвал ₮30,000-₮5 сая
  • 11-50 баримт бүртгүүлсэн хэрэглэгч 3-8 орон таарвал ₮40,000-₮10 сая
  • 51-ээс дээш баримт бүртгүүлсэн хэрэглэгч 3-8 орон таарвал ₮60,000-₮30 саяын урамшуулал авах боломжтой.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу