Комедиан Д.Амартүвшин “Либертари” нэртэй нам байгуулахаар болж, өнгөрөгч аравдугаар сарын 10-нд анхдугаар их хурлаа хийсэн. 

Тэрбээр намаа бүртгүүлэхээр өчигдөр /2023.10.17/ Улсын дээд шүүхэд ханджээ. Тодруулбал, Улсын дээд шүүхээс “Д.Амартүвшингээс 2023 оны аравдугаар сарын 16-ны өдөр өргөдөл ирүүллээ. Уг өргөдөл “Либертари нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх агуулгатай байна” хэмээн мэдэгдлээ.

Харин Либертари гэх намын албан ёсны цахим хуудаст Улс төрийн нам байгуулах гэдэг том ажил байдаг ажээ. Энэ үйл хэрэгт өөрийн үнэт зүйл, үзэл санаагаар нэгдэн сайн дураараа гар бие оролцож яваа та бидний хувьд үйл явдлууд жам ёсоороо өрнөж байгаа нь үнэхээр бахдам зүйл юм.

Бид гишүүд элсүүлж бүртгэхээс эхлээд баримт бичгүүдийг төлөвлөх, бэлдэж боловсруулах, хянан засварлах, анхдугаар их хурлаа хийж тогтоолуудаа батлах гэх мэтчилэн бусад бүх үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулах зэрэг олон ажлыг хийж гүйцэтгээд, дээд шүүхэд материалуудаа өгч байна. Дээд шүүх бидний баримт бичгүүдтэй танилцаад, 30 хоногийн хугацаанд хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу мэдэгдэх юм” хэмээсэн байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу