Нийслэлийн ерөнхий боловсролын 134 дүгээр сургуулийн сурагчдын утсыг бүлэглэн хулгайлж буй этгээдүүдийн бичлэгийг сурагчдын эцэг, эхчүүд сэрэмжлүүлэг болгон цахим сүлжээнд нийтэлсэн. 

Тодруулбал, тус сургуулийн таван сурагчийн утас алга болжээ. Улмаар камер шүүж үзэхэд 5-6 этгээд сургуулийн хойно машинаа зогсоогоод, нэг нэгээрээ бууж, хүүхдүүдтэй мөргөлдөн, утсыг нь хулгайлаад, нөгөөдөө дамжуулж буйг олж тогтоосон байна. Мөн сурагчид утсаа алга болсон даруйд залгахад “Утсыг чинь оллоо” гэж дуудан, авч явах оролдлого хийжээ.

Цагдаагийн ерөнхий газраас “Цахим сүлжээнд цацагдсан бичлэгийн дагуу хэрэг бүртгэл нээж, шалгаж байна. Өчигдөр буюу аравдугаар сарын 16-нд сурагчид утсаа алдсан талаар мэдэгдсэн. Хулгай хийсэн этгээдүүдийг саатуулаагүй. Нийт хичнээн сурагч алдсан утсаа алдсан зэрэг мэдүүлгийг мөрдөн шалгах хүрээнд өнөөдрөөс авч эхэлнэ” гэсэн тайлбар өгөв. 

Иймд эцэг, эх, асран хамгаалагчид та бүхэн хүүхдэдээ сонор сэрэмжтэй байхыг сануулж, сургуулийн орчинд халдлагад өртөхөөс сэргийлэхийг анхааруулж байна. 

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

  1. Бариач дээ энэ муусайн золбин юмнууд машин барьжихсэн хүүхэд авч явж яахгэж бгаа юм зовоох гэж бгаа юм уу

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу