Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан их, дээд сургуулиудын чансааг танилцууллаа. 

Тэрбээр Өнөөдрийн байдлаар 1286 сургуулийн хөтөлбөрийг зогсоосон. 60-аас дээш гүйцэтгэлийн үзүүлэлт хангаж буй 18 их сургууль байна. 50-иас дээш хангаж байгаа нь 30 орчим их сургууль байна. Цаашид ЭЕШ-ын босго оноог өсгөхөөс эхлээд чанарыг  нь сайжруулна.

Одоогийн байдлаар их сургууль төгсөж буй оюутнуудын гуравны нэг нь л ажилд орж байна. Өөрөөр хэлбэл, өнөөдөр Монгол Улсад идэвхтэйгээр ажил хайж буй 20 мянган залуусын гуравны нэг нь дээд боловсролын дипломтой мөртлөө ажлын байраа олж чадахгүй байна.

Нөгөө талаас ажил олгогч нарын хүсэж байгаа ур чадварыг их, дээд сургуулиуд хангаж чадахгүй байна. Ажлын байран дээр гарч байгаа хүүхдүүдийн их, дээд сургуулиас авсан ур чадвар өөрийнх нь ажил хийх ур чадварыг өгч чаддаггүй гэсэн үг. 

Нөгөө талаас Ерөнхий боловсролын сургууль төгсөж байгаа хүүхдүүд гадагшаа сурах тэмүүлэлтэй болсон байна. Энэ нь дотоодын их, дээд сургуулиуд чанаргүй боловсрол олгож байгаатай холбоотой. Тийм учраас бид цаашид улсынхаа дээд боловсролыг олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц болгохын тулд өнөөдрийн эрэмбийг зарлаж байна. 

Нийт 61 их, дээд сургуулийг эрэмбэлсэн. Ингэхдээ сургалтын чанар, судалгаа хийдэг эсэх, оюутнуудын сурах орчин, сургалтын лабораториудыг бүрдүүлж чадсан эсэх, төгсөгчдийнх нь хэдэн хувь мэргэжлээрээ ажиллаж буй зэрэг олон шалгуур тавьсан” гэлээ. 

Жагсаалтад тэргүүлсэн 10 сургууль:

    1. МУИС
    2. АШУҮИС
    3. ШУТИС
    4. МУБИС
    5. ХААИС
    6. Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал технологийн их сургууль
    7. Санхүү эдийн засгийн их сургууль
    8. Отгонтэнгэр их сургууль
    9. Эм зүйн шинжлэх ухааны их сургууль,
    10. СУИС

ШУУД ДАМЖУУЛАЛТ ҮЗЭХ:

           

Х.ТҮШИГ

 

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу