Нийтийн өргөдөл хүлээн авах УИХ-ын цахим системийг өнөөдрөөс /2023.10.17/ ажиллуулж эхэлж буй талаар УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдлээ. 

Тэрбээр “D petition гэх цахим платформыг танилцуулж байна. Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн D-Өргөдөл буюу “Нийтийн цахим өргөдөл, гомдлын систем”-д “ДАН” системээр эсвэл цахим гарын үсгээр баталгаажуулан нэвтэрнэ. Иргэн тус системээр дамжуулан тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, хуулийн төслийн талаар санал гаргаж болно. Түүнчлэн тодорхой өргөдөл санал дээр зөвхөн нэг удаа санал өгөх боломжтой.

Тус систем дээр иргэний гаргасан санал “Цахим систем ашиглан иргэдийн оролцоог хангах, санал авах журам”-ын 3.4-т заасны дагуу сэдэв бичих, үндэслэл, тайлбар бичих, ёс бус үг хэллэг хэрэглэхгүй байх шаардлагыг хангаж, 100 иргэний дэмжлэг авсан тохиолдолд хоёр дахь шатны санал авах үйл ажиллагааг явуулах юм.

Тодруулбал, тухайн саналыг 30 хоногийн хугацаатай цахим системд нээлттэй байршуулна. Улмаар,

  • Ажлын хэсэг байгуулах иргэний саналыг 33,000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол,
  • Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах саналыг 70,000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол,
  • Хуулийн төслийн талаарх саналыг 100,000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол санал авах үйл ажиллагааг хугацаанаас өмнө дуусгавар болгож болно” гэлээ.

Үргэлжлүүлэн тэрбээр “Иргэн хүнийхээ хувьд НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 болгон нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг санаачилж, D-өргөдөл системд байршууллаа. Үүнийг 30 хоногийн дотор 100 мянган хүн дэмжвэл энэ хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэх болно. Тиймээс хугацаа тоологдож эхэлсэн” хэмээв.

НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 болгон нэмэгдүүлэх тухай хуулийн төсөлд саналаа хэрхэн өгөх вэ?

  1. Санал өгөхийн тулд та https://petition.parliament.mn/ хаягаар нэвтэрнэ. 
  2. “Та НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэхийг дэмжиж байна уу” гэсэн цонх дээр дарна. 
  3. “Гарын үсэг зурах” гэсэн бичиг бүхий шар товч дээр дарна.
  4. “ДАН” эсхүл “E Sign” буюу цахим гарын үсэг гэсэн сонголт гарч ирнэ. Цахим гарын үсэггүй бол “ДАН” системээр нэвтэрч саналаа өгөх юм. 

6 САНАЛ

  1. Албаар ийм төвөгтэй юм хийгээд байгаа юмуу e mongolia апп.аар авч болох юмийг тх зивүүн

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу