Гадаад харилцааны яам Газын зурваст үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан эх орондоо буцах хүсэлт гаргасан есөн иргэнийг Анкара, Абу Даби дахь ЭСЯ-тайгаа хамтран эх оронд нь авчраад байгаа аж.

Газын зурвас дахь нөхцөл байдал хэзээ хэвийн байдалд шилжих нь тодорхойгүй байгаа тул Израил Улсад оршин суугаа Монгол Улсын иргэн Танд эх орондоо буцах болон бусад асуудлаар ГХЯ-ны +976-83042222, Анкара дахь ЭСЯ-ны +90-5340128408, Каир дахь ЭСЯ-ны +20-1120762664 дугаарын шуурхай утсаар болон dep10@mfa.gov.mn цахим шуудангаар холбогдохыг зөвлөж байна.

Монгол Улсаас Израиль Улсад нийт 200 гаруй иргэн оршин суудаг гэсэн тоон мэдээлэл бий юм.

ГХЯ-наас тус улсад үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан оршин суугаа газраасаа гарахгүй, олон нийтийн газраар зорчихгүй байх, Израилийн талын холбогдох байгууллагаас энгийн иргэдэд өгч буй зөвлөмж, анхааруулгыг чандлан мөрдөж, анхаарал болгоомжтой байхыг тус улсад оршин суугаа иргэддээ анхааруулсаар байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу