Израиль улс АНУ-аас 10 тэрбум ам.долларын яаралтай тусламж хүссэн талаар “The New York Times” албаны гурван эх сурвалжийн мэдээллээс иш татан мэдээлжээ. Тус хэвлэлд тэмдэглэснээр, Америкийн хууль тогтоогчид Израиль, Украинд үзүүлэх тусламжийн багц олгох тухай асуудлыг хэлэлцэж байгаа аж.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан хэлэхдээ, Америкийн засаг захиргаа Украин, Израиль болон бусад хэрэгцээнд зориулж 2 тэрбум гаруй ам.доллар хүсэх бодолтой байна гэжээ.

NBC “АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын зарим Бүгд найрамдахчууд Украин, Израильд цэргийн тусламж үзүүлэх хүсэлтийг нэгтгэх саналд эргэлзэж байна” гэж мэдээлсэн байна. Мөн хоёр улсад дэмжлэг үзүүлэхийг ерөнхийд нь дэмждэг Бүгд найрамдахчуудын зарим нь ч эргэлзэж байна гэжээ.

Эх сурвалж: NYT
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу