Монголын хамгийн том \150 сая төгрөгийн\ шагналын сантай CHAMP CUP 2023 тэмцээн дөрөв дэх жилдээ UG ARENA-д аравдугаар сарын 20-нд зохион байгуулагдах гэж байна.

Тэмцээн нь Novice болон мэргэжлийн гэсэн хоёр тусдаа ангилалтай бөгөөд Novice ангилал нь анх удаа тэмцээнд оролцож байгаа, урьд өмнө нь медаль авж байгаагүй оролцогчид холбоо харгалзахгүй орж болох ангилал юм.

Тэмцээний ангиллын тухайд,
  • Эрэгтэй ангилал- Men’s physique, Men’s physique залуучууд, Classic, Body
  • Эмэгтэй ангилал- Bikini, Bikini junior, Master, Fitness, Sport, Figure
  • Novice -Bikini, Men’s physique, Classic
Анхан шатны ангилал нь урьд өмнө нь тэмцээнд оролцож байгаагүй, шагнал авч байгаагүй анхны тэмцээн бөгөөд фитнесс клуб, холбоо харгалзахгүй оролцох боломжтой. Мөн Novice ангиллын тамирчид мэргэжлийн ангилалд оролцох боломжтой бөгөөд ангилал тус бүрийн хураамжийг төлнө.

Хураамж 300,000 (давхар ангилалд оролцвол мөн адил 300,000)
  • Техникийн зөвөлгөөн 10 сарын 18 нд The Corporate Hotel and Convention center, 16 давхарт, 11 цагаас

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу