Бритни Спирс удахгүй гарах дурсамж номдоо 1990-ээд оны сүүл, 2000-аад оны эхээр Жастин Тимберлейктэй болзож байхдаа поп одоос хүүхэдтэй болж, үр хөндүүлсэн тухайгаа бичжээ.

Өдгөө 41 настай дуучин бүсгүй “The Woman in Me” намтар номдоо хүүхэдтэй болоход бэлэн байсан ч Тимберлейкийн хүссэнээр үр хөндүүлэхийг зөвшөөрсөн байна.

Тэрбээр “Би Жастинд маш их хайртай байсан. Би хэзээ нэгэн цагт бид гэр бүл болно гэж үргэлж хүлээж байсан. Гэхдээ Жастин намайг өөрөөс нь хүүхэдтэй болсонд сэтгэл хангалуун бус байсан нь лавтай. Тэр ‘Хүүхэдтэй болоход бэлэн биш байна, бид хэтэрхий залуу байна’ гэж хэлсэн” гэж бичжээ.

Мөн Спирс “Би хэзээ ч үр хөндүүлэхгүй байсан. Гэсэн хэдий ч Жастин аав болох цаг болоогүй гэдэгтээ маш их итгэлтэй байсан” гэж бичжээ.

Тэрбээр энэ үйл явдлыг “Миний амьдралд тохиолдож байсан хамгийн зовлонтой үйл явдлуудын нэг” гэж тодорхойлсон байна.

Тимберлейк, Спирс нар “Микки Маусын клуб” теле шоуны үеэр өсвөр буюу 20 гаруй насандаа танилцаж, гурван жил орчим болзож, шар хэвлэлүүдээр шуугиан дэгдээж, 2002 онд гэнэт салж байв.

Эх сурвалж: REUTERS
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу