Сангийн яамнаас мэдээлснээр, НӨАТ-ын урамшууллын иргэдэд буцаан олгох хэмжээг 50 хувь болгон нэмэгдүүлэх нь дундаж давхарга бус, цөөн тооны өндөр хэрэглээтэй, чинээлэг иргэдийг дэмжсэн үр дүнгүй бодлого болох аж.

Албаны эх сурвалж хэлэхдээ “Буцаан олгох хэмжээг нэмэгдүүлэхэд төсөвт нэмэлт 600 тэрбум төгрөг шаардлагатай боловч энэ эх үүсвэрийн 50 хувийг хамгийн өндөр орлоготой 10 хувь л хүртэх юм. Харин бага, дундаж орлоготой дийлэнх иргэдийн сард дунджаар 15 мянган төгрөг нэмж авах болно. Иймд төсөвт их хэмжээний нэмэлт ачаалал үүсгэх замаар чинээлэг иргэдээ дэмжсэн буруу бодлого хэрэгжүүлэх шаардлагагүй.

НӨАТ нь эдийн засгийн аль ч хямралын үед эдийн засаг, төсвийн хамгийн тогтвортой, найдвартай эх үүсвэр байдаг. Иймд НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг нэмэх нь эдийн засаг, төсвийн тогтвортой байдлыг алдагдуулах, өрийн дарамтыг нэмэгдүүлэх цаашлаад гадаад өрийн дефолтод орох ноцтой үр дагавартай. Тухайлбал, Шри Ланк Улс НӨАТ-ын хувь хэмжээг 15 хувиас 8 хувь болгон бууруулснаар эдийн засгийн гүн хямралд орсон гашуун туршлагыг бид давтах учиргүй.

Бид жил бүр далд эдийн засгийг бууруулах зорилт тавьж8 орлогоо төлөвлөдөг. Ирэх жилийн хувьд бид НӨАТ-ын орлогыг 613 тэрбум буюу 34 хувиар нэмж төвлөрүүлэхээр тооцсон. Үүнд бүх төрлийн ебаримт өгдөггүй далд эдийн засгийн хамрагдалтыг нэмэх зорилт туссан.

Татварын орлого 23.9 хувиар өсч байхад бид НӨАТ дээр далд эдийн засгаа бууруулж ебаримтаа нэмэгдүүлж хамрагдалтыг нэмэгдүүлнэ гэдгээ тооцоод 34 хувиар нэмж тооцсон гэсэн үг. Татварын орлого 23.9 хувиар өсч байхад бид НӨАТ дээр далд эдийн засгаа бууруулж ебаримтаа нэмэгдүүлж хамрагдалтыг нэмэгдүүлнэ гээд, 34 хувиар нэмж тооцсон гэсэн үг” гэв.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу