АНУ Украинд 20 орчим АТАКМС тактикийн пуужин шилжүүлжээ. Өмнө нь Киевээс тэдгээрийг Оросын нутаг дэвсгэрт буй байны эсрэг ашиглахгүй гэсэн амлалт авсан. Тиймээс Америкийн албаны хүмүүс “ОХУ-ын “улаан шугам”-ын аль нэгийг давж, мөргөлдөөнийг улам хурцатгахад хүргэж болзошгүй” гэж үзэж, санаа зовниж байгаа аж.

Украин руу дээрх пуужингуудыг шилжүүлэхдээ “Оросын халдлагад өртөх вий” гэсэн болгоомжлолын улмаас нууцалсан байна.

Мөн тус сонинд “Пуужингууд Украины байлдааны талбар дахь байдлыг өөрчилж чадах эсэх нь тодорхойгүй хэвээр байна” гэж бичжээ. Өмнө нь “Ассошиэйтед Пресс” агентлаг АНУ Киевт 12 хүрэхгүй тооны ATACMS пуужин шилжүүлсэн гэж мэдээлж байна.

Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн албаны дарга Адриен Уотсон өмнө нь АНУ Украин руу 165 км-ийн тусгалтай АТАКМС тактикийн пуужингуудыг шилжүүлснийг баталжээ.

“Бид Оростой хамт” хөдөлгөөний дарга Владимир Рогов энэ сарын 17-нд мэдээллийн эх сурвалжийг тодорхой дурдалгүйгээр “Украины цэргүүд Мягмар гарагийн орой Запорожье мужийн Бердянск хот руу довтлохдоо АТАКМС пуужин ашигласан” гэж мэдэгдсэн байна.

Мөн Херсон мужийн захирагч Владимир Салдо “Урьдчилсан мэдээллээр, Украины цэргүүд Скадовск хотод пуужингийн цохилт өгч, хоёр энгийн иргэн шархадсан” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: THE NEW YORK TIMES
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу