Өнгөрөгч аравдугаар сарын 4-нд Монгол Улсын Гавьяат тамирчин Баатарсүхийн Чинзориг “Ханжоу-2022” Азийн 19 дэх удаагийн наадмаас боксын төрөлд алтан медаль хүртэж, Парисын олимпод оролцох эрхээ авсан. Эл өдөр монголчууд баяр бахдал дүүрэн алга ташиж суув.

Гэтэл үүнээс ес хоногийн дараа буюу аравдугаар сарын 13-нд түүнийг допингийн шинжилгээнд бүдэрсэн талаар мэдээлэл цацагдлаа. Тодруулбал, “International Testing Agency” гэх олон улсын шинжилгээний байгууллагаас Б.Чинзоригийг дэлхийн допингийн эсрэг агентлагийн хориглосон эмийн S1 ангилалд багтдаг метандиенон метаболит бодис хэрэглэсэн хэмээн зарласан юм. Энэ нь А сорьцын шинжилгээний хариу тул тамирчин өөрийн эрхийн хүрээнд Б сорьцоо шинжлүүлэх боломжтойг дурьдсан.

Энэ мэдээлэл олон хүнийг цочирдуулж, Б.Чинзориг ч усанд хаясан чулуу шиг алга болов. Тиймээс бид түүний багш болох “Алдар” спорт хорооны боксын дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч А.Гантулгатай холбогдож, дараах тодруулгыг авлаа. 

-Допингийн асуудал гарснаас хойш та Б.Чинзоригтой холбогдов уу?

-Би Сүхбаатар аймагт тэмцээнтэй явна. Б.Чинзоригтой холбогдож амжаагүй. Хэвлэлээс л мэдээлэл авч сууна. Би Б.Чинзоригийг багаас нь мэднэ. Олон жил дасгалжуулж байна. Миний шавь тийм болчимгүй үйлдэл хийх хүүхэд биш. 

Гэхдээ би тодорхой тайлбар хэлж чадахгүй. Бэлтгэлийнх нь үеийн эмчилгээний талаар Ч.Насанбат эмчээс тодруулсан нь зөв байх. 

-Шигшээ багийн дасгалжуулагч нараас Б.Чинзоригийг допинг хэрэглэсэн нь үнэн гэх зэргээр хэвлэлд ярьсан байсан?

-Харин тийм. Сошиалаар маш их харлуулж байна. Б.Чинзоригийг тив, дэлхийн тэмцээнээс медаль авахад нь шагшиж, өөрийгөө дасгалжуулагч нь гээд миний өмнөөс шагнал авч явсан нөхөр хүртэл асуудлыг өөрөөсөө түлхчихсэн, Б.Чинзориг руу бурууг өгч явна лээ. Амжилттай явахад нь долигонож гүйчихээд, сэтгэл санаа нь хүнд байх үед батлагдаагүй мэдээллийг үнэн мэтээр ярьж, хүүхдийг гүн хямралд оруулж байгаад харамсаж байна. 

Б.Бат-Эрдэнэ сайд ч тэр. Салбараа өмгөөлж, хамгаалах байтал өнөөдөр боксын холбооны санхүүжилтийг зогсооно гэж байна. Ингэж болохгүй.

Х.ТҮШИГ

4 САНАЛ

  1. We’re a group of volunteers and opening anew scheme in our community Your web siteoffered us with valuable info to work on You’ve donean impressive activity and our entire group can be grateful to you

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу