Тяньжин боомтын нөхцөл байдлын талаарх мэдээг хүргэж байна. Тус боомтоос Эрээн-Замын-Үүд чиглэлд аравдугаар сарын 1-нээс 15-ны хооронд нийт 23 галт тэрэг гарсан мэдээлэлтэй байна.

Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 4250 орчим чингэлгийн үлдэгдэл бий аж.

Тяньжин боомтоос Эрээн-Замын-Үүд чиглэлд чингэлэг дунджаар 7-10 хоногт тээвэрлэгдэж байгаа бөгөөд боомтод ирсэн чингэлгүүд дунджаар 70-90 хонож гарч байгаа талаар эх сурвалж мэдээлэв.

Улаанбаатар хотын гаалийн хяналтын талбайд нийт 999 чингэлэг байгаагаас ачаатай 826, хоосон 173 чингэлэг буй юм байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу