“Энх тайвны төлөөх еврейн дуу хоолой” байгууллага “Вашингтонд зохион байгуулагдсан дайны эсрэг жагсаалд 10000 хүн оролцсоноос 500 жагсагчийг баривчилсан” гэж тооцоолжээ.

Тус байгууллага олон нийтийн сүлжээгээр дамжуулан “Өнөөдөр палестинчуудыг хомроглон устгах ажиллагаа, гал зогсоохыг шаардан 10000 хүн жагссанаас 500 еврейг баривчилсан байна” гэж мэдэгдэв.

Өмнө нь Конгрессын байрны ойролцоо идэвхтнүүд, тэр дундаа “Энх тайвны төлөөх еврейн дуу хоолой” байгууллагын гишүүд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, олон арван жагсагч барилгад нэвтэрчээ. Капитолын цагдаа нар барилга руу нэвтэрсэн хүмүүсийг саатуулж, жагсагчдыг гудамжнаас шахан гаргасан байна.

Зуу орчим идэвхтэнийг баривчлан, Конгрессын байрнаас гаргаж, хууль сахиулах байгууллагын автобусанд суулгаж эхэлжээ. Орон нутгийн “FOX” суваг цагдаагийн газрын мэдээллээс иш татан 300 орчим хүнийг саатуулсан талаар мэдээлсэн байна.

Эх сурвалж: RIA NOVOSTI
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу