УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, үг хэллээ. 

Тэрбээр “30 жилийн бугширсан асуудал гурван жилд бүтэн засагдахгүй ч иргэдийн мэдэх эрх хангагдаж, нийгмийн дүгнэлт зөв чигт тогтож эхэлж байгаа нь 21 аймгаар иргэдтэйгээ санал шүүмжлэл өрнүүлж уулзах үеэр мэдэгдлээ. 

Монголын ард түмэн улс төрчдийн хэн нь юуны төлөө зорьж байгаа, хэн нь хөшигний цаана тээг хийж байгааг, хэн нь хоосон дүр үзүүлэн жүжиж байгааг хэнийх нь биеийн хэлэмж үнэн бас худал байгааг нэгэнт таньдаг болжээ” гэлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу