УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. 

Тэрбээр “Монголын ард түмний хагас зуун жил бүтээсэн баялгийг өмч хувьчлал нэрийн дор цэнхэр, ягаан тасалбараар хэдхэн хүн завшсан нь өнөөдрийн баян, ядуугийн ялгаатай байдал туйлдаа хүрч, нийгэм хагаралдаж бие биенээ үзэн ядах суурь нөхцөлийг бүрдүүлсэн.

Олон зуун жил газрын хөрснөө бүрэлдэн бий болсон байгалийн баялгийн лицензүүдийг мөн л энгийн иргэдэд хүртээлгүйгээр шударга бусаар хуваан залгиж, цаашлаад төрийг нь засаг, парламент, шүүх, улс төрийн намуудтай нь худалдан авах системийн авлигын тогтолцоо бүрдсэнийг ч том зургаар нь бүрэн ойлгож, үүний нэг тод илрэл нь Эрдэнэтийн 49 хувийн худалдан авалт байсан гэдгийг иргэд хэлж байна” хэмээв.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу