“Ханжоу-2022” Азийн 19 дэх удаагийн наадмын боксын төрөлд алтан медаль хүртэж, Парисын олимпод оролцох эрх авсан МУГТ Б.Чинзоригийн А сорьцын шинжилгээнээс допинг илэрсэн асуудал өндрөө аваад байна. Үүнтэй холбогдуулан түүний багш А.Гантулгын байр суурийг бид өмнө нь тодруулан хүргэсэн билээ. Энд дарж уншина уу.

Эл асуудалд Б.Чинзориг цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийлээ. Тэрбээр эрхээ хамгаалуулахаар Олон улсын спортын арбитрын шүүхэд хандахаар болсон байна.

Б.Чинзориг “Би 2005 оноос хойш боксын спортоор хичээллэж байна. Энэ жил Узбекстанд болсон ДАШТ-ээс мөнгөн медаль авсан. Миний хамгийн том зорилго бол Парисын олимп. Энэ сард болсон Азийн наадмын үеэр миний өгсөн шинжилгээнээс допингийн эсрэг дүрмийн зөрчил илэрсэнтэй холбогдуулан энэхүү бичлэгийг хийж байна.

Анх тэр мэдээг сонсоод сэтгэл санаа хүнд, тогтворгүй хэд хонолоо. Миний хувьд Дэлхийн допингийн эсрэг төвөөс батлан гаргасан тамирчны эрхээ хамгаалах дөрөвдүгээр бүлэгт заасны дагуу уг хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт болон өмгөөлөгч авах хүсэлтээ өгсөн. Спортын арбитрын шүүхэд хандсан гэсэн үг. Надаас болж эрх нь зөрчигдсөн нийт тамирчдаасаа уучлалт хүсье. Эцсийн шийдвэр гарсны дараа та бүхэнд эргэн мэдээлэл өгөх болно” гэлээ.

ВИДЕО ҮЗЭХ:

                             

Х.ТҮШИГ 

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу