Аравдугаар сарын 20-ний Баасан гарагт болох зарим үйл явдлын тойм:

09.00 ЦАГТ: 

МУИС-ийн номын санд: Хөгжлийн бэрхшээлтэй сурагчдын “Ярьдаг, сонсдог номын сан”-г нээнэ.

-МҮХАҮТ-д: ЗТХЯ, Японы ЖАЙКА байгууллага, Худалдааг хөнгөвчлөх, тээвэр логистикийн зөвлөл хамтран “Монгол Улсын тээвэр логистикийн хөгжил, чиг хандлага” уулзалт семинар зохион байгуулна.

10.00 ЦАГТ: 

МУИС-ийн II байранд: Япон улсын “Өвсний үндэс” соёлын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн МУИС-ийн япон хэлний “Хэлмэрчлэхүйн лаборатори байгуулах төсөл”-ийн нээлт болно. Утас: 9458-2204.

11.00 ЦАГТ: 

Төрийн ордонд: БХБ-ын сайд Ц.Даваасүрэн 40, 50 мянгатын орон сууцны төлөв байдалд хийсэн хяналт шалгалтын дүн мэдээг танилцуулж, мэдээлэл хийнэ. Утас: 9507-1740, 9923-9808.

11.30 ЦАГТ: 

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлгийн “Нээлттэй хаалганы өдөрлөг болно. Өдөрлөгөөр иргэд олон нийтийн эрүүл мэндийн үзлэг, мэдээлэл сурталчилгааг зохион байгуулах юм.

“Монгол ньюс” мэдээллийн төвд: Монгол зан үйл, ёс заншлын “Баярлалаа” төслийн талаар иргэдийн “Тахилт” зөвлөл, ХААИС-ийн Мал аж ахуй, Биологийн сургуулийн эрдэмтэн судлаачдын хамт мэдээлнэ. 

Үзэсгэлэн, худалдаа

 -“Мишээл экспо” төвд: Арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа 17 дахь жилдээ гарч байна. Үзэсгэлэн, худалдаа энэ сарын 23 хүртэл үргэлжилнэ. 

-Ая зохиогч, морин хуур урлаач МУСТА Баясгалангийн Сүхбаатарын хоёр дахь бие даасан уран бүтээлийн тоглолт болж, Морин хуурын VIP үзэсгэлэн гарна.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу