УИХ-ын чуулганы Баасан гариг (2023.10.20)-ийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг үргэлжлүүлэн хэлэлцлээ.

Тодруулбал, УИХ-ын чуулганы өчигдрийн /2023.10.19/ нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийг УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн 22.1-д заасан заалтыг хангасан эсэх талаар санал хураалт явуулсан. Энэ үед УИХ-ын 50 гишүүний ирц бүртгэлтэй ч чуулганы танхимд найман гишүүн байсан юм. Улмаар 50 гишүүнээс 42 нь татгалзаж, 8 нь дэмжсэн гэх дүн гарсан.

Сангийн сайд Б.Жавхлан горимын санал гаргаж, өнөөдрийн хуралдаанаар дахин санал хураалт явуулахаар болсон. Улмаар өнөөдөр чуулганы хуралдааны эхэнд дахин санал хураалт явуулж, 48 гишүүнээс 43 нь дэмжлээ. Ингэснээр хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороод болон Төсвийн зарлагын дэд хороонд шилжүүлэв.

Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн төсөлд төсвийн тэнцвэржүүлсэн орлого 25 их наяд 289.8 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ий 34.2 хувь, нийт зарлага  27 их наяд 360.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 37 хувь, тэнцвэржүүлсэн тэнцэл 2 их наяд 70.8 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий хасах 2.8 хувьтай тэнцэж байхаар төлөвлөжээ. Түүнчлэн 2024 онд багтааж, 1300 км авто замын төслийг шинээр эхлүүлэхээр тусгасан байна.

УИХ-ЫН ЧУУЛГАНЫ БААСАН ГАРИГИЙН НЭГДСЭН ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд,

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу