Сургууль, цэцэрлэгүүд сурагчдынхаа эцэг эх, асран хамгаалагчдын дунд сагс, волейболын тэмцээн зохион байгуулах тохиолдол олон байдаг билээ. Ийм арга хэмжээ зохион байгуулахыг дэмжиж, идэвхтэй оролцдог эцэг, эх олон ч эсэргүүцдэг хүн цөөнгүй.

Тэгвэл Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга Ц.Гантөмөр уг үйл ажиллагааг дахин явуулахгүй байх чиглэлийг сумынхаа сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт хүргүүлжээ.

Тодруулбал “Сургууль, цэцэрлэгийн эцэг, эхчүүдийн дунд сагс, волейболын тэмцээн явуулдагтай холбоотой эцэг, эхчүүд гэр бүлдээ гаргах цагаас хомсолдог, тэмцээний дараа зарим эцэг, эхчүүд нийлж архиддаг шоуддаг, заавал оролцоог хангах гэх мэт асуудал тулгардаг талаар иргэдээс гомдол ирж байгаа тул цаашид сургууль, цэцэрлэгийн зүгээс ийм төрлийн тэмцээн уралдаан хийхгүй байх, заалаар хангахгүй байх, сагс волейболын тэмцээн гэхээс илүү хүүхдийн хүмүүжил төлөвшил рүү чиглэсэн арга хэмжээг эцэг, эхийн зөвлөлөөс зохион байгуулж ажиллахыг чиглэл болгож байна” хэмээн чиглэл болгожээ. 

 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу