Улаанбаатар-Дархан чиглэлийн хоёр урсгал 4 эгнээ бүхий авто замыг бүрэн ашиглалтад оруулах ажлын хүрээнд  тус чиглэлийн авто замын эхлэлд асфальтбетон хучилт хийж буй.
Баруун аймаг руу салдаг уулзвараас төмөр замын 361 дэх гарам хүртэлх замд уг ажил хийгдэж байгаа бөгөөд хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж, зорчих хөдөлгөөнийг Эмээлт, Хүй долоон худгийн замаар зорчуулж байгаа юм.
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг маргааш буюу араавдугаар сарын 21-ний оройн 18:00 цагт нээх юм.
А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу