АНУ-ын Ерөнхийлөгч ХАМАС бүлэглэл, Путин хоёрыг харьцуулж, Израиль болон Украинд цэргийн тусламж илгээх шаардлагатайг анхааруулжээ. Тэрбээр өнгөрсөн Пүрэв гарагт Израил, Украинд тусламжийн багц илгээх яаралтай хүсэлтийг Баасан гарагт Конгресст хүргүүлнэ” гэж мэдэгдсэн байна.

Жо Байден ард түмэндээ хандан телевизээр үг хэлэхдээ “Энэ нь үеийн үед Америкийн аюулгүй байдалд үр өгөөжөө өгөх ухаалаг хөрөнгө оруулалт байх болно” гэж цохон тэмдэглэжээ.

Мөн тэрбээр “Аюулгүй байдлын нэмэлт тусламж Америкийн цэргүүдийг аюултай нөхцөл байдлаас холдуулах бөгөөд бидэнд үр хүүхэд, ач зээ нартаа зориулан илүү аюулгүй, амар амгалан, илүү цэцэглэн хөгжсөн ертөнц бий болгоход тусална” гэж хэлсэн байна.

Байден “АНУ алан хядагчид, дарангуйлагчид ялахыг зөвшөөрөхгүй” гээд, “Иранд Орос, ХАМАС болон бусад хор хөнөөлтэй талуудыг дэмжсэнийх нь хариуцлагыг хүлээлгэнэ” гэж мэдэгджээ. Ойрхи Дорнодод үргэлжилж буй дайныг цаашид улам хурцатгахгүй байхыг Ж.Байдены засаг захиргаа өмнө нь Иранд анхааруулсан байна.

НҮБ-ын Хүмүүнлэгийн ажиллагааг зохицуулах байгууллага (OCHA) өнгөрсөн Пүрэв гарагт “Бүслэгдсэн бүс нутагт гацсан хүмүүс “улам хүнд нөхцөлд” амьдарч байгаа бөгөөд Газад хүмүүнлэгийн тусламж маш их хэрэгтэй байна” гэж мэдэгдэв. Газын хүн ам бүхэлдээ цахилгаан, хоол хүнс, түлш, усны хангамжгүй болоод долоо хонож, нөхцөл байдал хурдацтай муудаж буйд санаа зовниж буй аж.

Израилийн зэвсэгт хүчин болон Израилийн үнэт цаасны газраас Баасан гарагт гаргасан хамтарсан мэдэгдэлд “Израилийн батлан ​​хамгаалах хүчин нэг шөнийн дотор Газын зурвас дахь ХАМАС бүлэглэлийн 100 гаруй объектод цохилт өгсөн” гэж тэмдэглэжээ.

Мэдэгдэлд “Орон нутгийн цэргийн хүчний сөнөөгч онгоцууд нэг шөнийн дотор ХАМАС террорист бүлэглэлийн алан хядах ажиллагааны 100 гаруй объект, тухайлбал газар доорхи хонгил, зэвсгийн агуулах, олон арван ажиллагааны удирдлагын төвүүдэд цохилт өгсөн” гэж дурдсан байна.

Халдлагын үеэр Израилийн өмнөд хэсэгт аравдугаар сарын 7-нд болсон халдлагад оролцсон гэж үзэж байгаа ХАМАС бүлэглэлийн гишүүн, тэнгисийн цэрэг Амжад Мажед Мухаммад Абу ‘Одех амь үрэгджээ.

Газын Жабалия дүүрэг дэх лалын сүмд байсан террористуудын эд хөрөнгө, зэвсгийг мөн устгасан байна. Мэдэгдэлд дурдсанаар, сүмийг “ХАМАС бүлэглэлийн алан хядагчид ажиглах бааз болон байрлах газар” болгон ашиглажээ.

Эх сурвалж: CNN
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу