УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө +12…+14 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө +11…+13 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -8…-10 градус хүйтэн, өдөртөө +10…+12 градус дулаан байна.

Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаан байна.

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 23-НЫ 20.00 ЦАГ ХҮРТЭЛХ
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Онон, Улз голын хөндийгөөр +5…+10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +16…+21 градус, бусад нутгаар +10…+15 градус дулаан байна.

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 24-НӨӨС 28-НЫГ ХҮРТЭЛХ
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Энэ сарын 24-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 25-нд Хэнтийн уулархаг нутгаар, 27-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Аравдугаар сарын 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг хүйтэрч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -10…-15 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан.

Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +14…+19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +7…+12 градус дулаан байна. 26, 27-нд нийт нутгаар өдөртөө дулаарна.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу