УИХ-ын дарга Г.Занданшатар Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын цахим систем буюу petition.parliament.mn сайтад НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 болгох хүсэлтийг байршуулсан билээ. Уг хүсэлтийг 100,000 хүн дэмжиж, гарын үсэг зурснаар УИХ-аар хэлэлцэх боломж бүрдэх юм.

Өнөөдрийн /2023.10.23/ 09:10 цагийн байдлаар уг саналыг 99,500 хүн дэмжиж, гарын үсэг зуржээ.

Та саналаа өгөх бол ЭНЭ холбоосоор нэвтэрнэ үү. 

Сануулахад, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар, иргэн та D-өргөдөл цахим системд өргөдөл гарган, тус санаачилга нь 33.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах, 70.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх боломжтой юм.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу