Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо аравдугаар сарын 24-нөөс 26-ны хооронд болох ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцохоор явах тул Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдааныг урагшлуулж өнөөдөр /2023.10.23/ хуралдахаар болжээ. 

Хуралдаан 11:00 цагаас эхлэх аж. Ямар асуудал хэлэлцэх нь одоогийн байдлаар тодорхойгүй байна. Бид хуралдааны мэдээллийг эргэн хүргэх болно. 

Сануулахад, өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Эрүүгийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар хэлэлцсэн. Улмаар хуулийн төслийг яаралтай горимоор УИХ-д өргөн барьж, УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдсан билээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу