Өдгөө 65 настай поп дива Мадонна Газын зурваст даамжирч буй мөргөлдөөнд Израилийг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Үүний улмаас аюул заналхийлж эхэлсэн тул аюулгүй байдлын нэмэлт арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүрчээ.

Лондонд болсон тоглолтынхоо үеэр дуучин бүсгүй нөхцөл байдлыг намжаахыг хичээж, бүх хүмүүс амар амгалан байгаасай гэж хүсч буйгаа мэдэгдээд, Ойрхи Дорнод дахь нөхцөл байдлын талаар “зүрх эмтрэм” гэж хэлсэн байна.

Мадонна Палестин-Израилийн мөргөлдөөний эхэн үед Израилийг шууд дэмжиж байсныг цахим орчинд хүмүүс сануулсаар байгаа аж. Тэрбээр олон нийтийн сүлжээнд “Миний зүрх Израилийн төлөө байна. Эвдэрч сүйдсэн орон сууц, айл өрхүүд. Амиа алдсан хүүхдүүд, гэм зэмгүй хохирогчид. Бүгд зовж зүдэрч байна. Би чиний төлөө залбирч байна. Бүгдээрээ залбирцгаая. Израилийн төлөө, энх тайвны төлөө” гэж бичжээ.

Тэрбээр олон газраас өөрт нь ирж буй сүрдүүлэг, доромжлолоос эмээж, энэ мөргөлдөөний тухайд аль нэг талд орохыг хүсэхгүй байгаагаа мэдэгдэж, бүх хүмүүсийн төлөө санаа зовниж буйгаа илэрхийлэхийг оролдсоор байгаа аж.

Эх сурвалж: AIF
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу