Энэ оны эхний 10 сарын байдлаар нийт 93 удаагийн ой хээрийн түймэр гарч, 583.5 га талбай гал түймэрт өртөөд байна. Сүүлийн найм хоногийн дотор гэхэд л таван дуудлага бүртгэгджээ.

Есдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг намрын хуурайшилтын буюу “Түймрийн аюултай үе” гэж үздэг. Гуравдугаар сарын 20-ноос тавдугаар сарын 10-ныг мөн хаврын хуурайшилтын үе гэнэ.

Эдгээр үеэр иргэд анхаарал болгоомжтой байж ой, хээрийн түймрээс сэргийлэх нь чухал юм. Тиймээс иргэд хуурайшилтын улирал дуустал анхаарал болгоомжоо сулруулахгүй, санамсар болгоомжгүй үйлдлээс болж гал алдахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу